HLKMN LLC компани нь Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулсан “Mining Pro 2024 Expo” 10-р сарын 02-05 ний өдрүүдэд зохион байгуулагдсан экспод амжилттай оролцож, дэвшилтэт технологийг шингээсэн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тус үзэсгэлэн нь уул уурхайн салбарын шинэ дэвшил, инновацыг нэгтгэж, салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, компаниудыг нэг дор цуглуулсан онцгой арга хэмжээ болсон юм.
HLKMN LLC-ий Оролцоо
Mining Pro 2024 Expo-д HLKMN LLC компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээг олон нийтэд таниулах гайхалтай боломж болсон. HLKMN LLC компани нь үзэсгэлэнгийн үеэр дараах гол бүтээгдэхүүн, шийдлүүдээ танилцууллаа:
MAXAM: MAXAM брэндийн GOTR ангиллын 230-300 тонны өөрөө буулгагч нарт зориулсан олон улсын стандартад нийцсэн Монгол орны уур амьсгал, ажлын орчинд бүрэн нийцсэн дугуйнуудыг амжилттай танилцууллаа.
WEICHAI: Уул уурхайд ашиглагдах Weichai-ийн шинэ бүтээгдэхүүнүүд болон сэлбэг хэрэгслийг мөн танилцуулж, техникийн найдвартай ажиллагааг хэрхэн дэмждэг талаар мэдээлэл өгсөн.

Бүтээгдэхүүний Онцлог
Mining Pro 2024 Expo-гийн үеэр HLKMN LLC нь уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт тулгамдаж буй асуудлуудад хамгийн үр дүнтэй шийдлүүдийг санал болгож чадсан. Тэдний бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүнд нөхцөлд ажиллах чадвараараа онцлогтой. Weichai-ийн байгаль орчны стандартыг хангах төдийгүй эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх дэвшилтэт технологиор хийгдсэн.
Харилцагчдын Хандлага
HLKMN LLC-ийн хэсэгт уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, техникчид, худалдан авагчид ихээр зочилж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар эерэг үнэлгээ өгчээ. Тус үзэсгэлэнгийн үеэр HLKMN компани нь уул уурхайн салбарт хамтран ажиллах олон шинэ түншлэл, харилцаа холбоог тогтоосон нь компанийн ирээдүйн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх юм.