HLKMN LLC компани нь анх 2014 онд дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 2017 оноос эхлэн Европ тивийн Люксембург хот улсаас гаралтай MAXAM брэндийн хүнд даацын дугуйнуудын албан ёсны дистрибьютерээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү компани нь 2023 оноос эхлэн БНХАУ-ын төрийн өмчид WEICHAI группийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр хамтын ажиллагааг эхлүүлж, Уул уурхай, авто зам, барилга үйлдвэрийн салбарын хүнд даацын машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ, үйлдвэрийн оригинал сэлбэг ангийг хурдан шуурхай харилцагчдадаа нийлүүлэн ажиллаж байна.

Weichai HLKMN

HLKMN Компанийн Үндсэн Чиглэлүүд

  • Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг Хүнд машин механизмууд, тэдгээрийн засвар үйлчилгээ, оригинал сэлбэг, дугуйнуудаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг чиглэн ажиллаж байна

HLKMN-ийн Давуу Тал

  1. Чанартай бүтээгдэхүүн: Манай бүтээгдэхүүнүүд нь дэлхийн чанарын стандартыг хангасан, найдвартай ажиллагаатай гэдгээрээ танигдсан. HLKMN ХХК нь Монголын нөхцөлд тохирсон, бат бөх, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
  2. Техникийн өндөр түвшний дэмжлэг: HLKMN нь өөрийн мэргэшсэн баг хамт олноор дамжуулан сургалт зөвлөгөө,  борлуулалтын дараах үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг. Maxam болон WEICHAI бүтээгдэхүүнүүдэд зөвлөгөө өгч, техник үйлчилгээний хуваарь, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах тал дээр онцгой анхаардаг.

Харилцагчидтай урт хугацааны хамтын ажиллагаа: HLKMN компани нь харилцагчидтайгаа урт хугацааны итгэлцэлд суурилсан харилцаа тогтоохыг зорьдог. Тэдний үндсэн зорилго нь бүтээгдэхүүнээ нийлүүлснээр хязгаарлагдахгүй, харин харилцагчдынхаа үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд үргэлжлэн техникийн дэмжлэг үзүүлэхэд оршдог.

HLKMN-ийн Ирээдүйн Зорилго

HLKMN компани нь Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уул уурхайн салбарт дэлхийн тэргүүлэгч технологи, шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүнээ улам өргөжүүлж, Монголын зах зээлд илүү өргөн хүрээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх төлөвлөгөөтэй. Мөн HLKMN нь дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, техникийн шинэчлэл, инновацыг нутагшуулахад анхаарч ажилладаг.

HLKMN ХХК – Найдвартай техник, чанартай үйлчилгээний шийдэл!