Бидний тухай
Эйч Эл Кэй Эм эн ХХК нь анх 2014 онд дотоодын хөрөнгө оруулалтаар гадаад худалдаа, тээвэр, уул уурхайн хүнд даацын техник механизмын дугуй худалдаагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Бид 2017 оноос эхлэн БНХАУ-н резинэн бүтээгдэхүүн болон автомашин, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн даацын дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Групп компани болох Сайлун группын Максам, Сайлун брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 7 дахь жилдээ ажиллаж байна.
Бид 7 жилийн туршлага дээрээ үндэслэн харилцагчдын хэрэгцээ шаардлага, ажлын талбарын орчны судалгаа шинжилгээг хийсний дагуу харилцагчдад өөрийн ажлын талбар, нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгодог. Борлуулалтын дараах үйлчилгээндээ бид харилцагч нартай хамтран бүтээгдэхүүн ашиглалтын техникийн зөвлөгөө, сургалт мэдээ мэдээллийг ханган ажилладаг
Энэ хугацаанд бид “Оюу толгой” ХК , “Эрдэнэс Таван Толгой” ХХК , “Эрдэнэт ТӨҮГ”, Багануур ХК , Шарын гол ХК, Энержи Ресурс ХХК, Баялаг Энержи Ресурс ХХК , Алтайн хүдэр ХХК, Тийс Монголиа ХХК гэх мэт улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж Олон улсын стандартыг хангасан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага ажлын нөхцөлд нийцсэн чанар хийц сайтай дугуйнуудаар тогтмол ханган нийлүүлдэг найдвартай түнш юм.
Манай компани 2024 оноос эхлэн монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон ажлын бүтээмж, эдийн засгийн үр ашиг өндөр бүхий уул уурхай, авто зам, барилгын салбарын хүнд машин механизмын Үйлдвэр болох WEICHAI group , SANY брендүүдийг зах зээлд албан ёсны эрхтэйгээр харилцагч нарт нийлүүлж байна.
Бидний Зорилго
Бид хурдацтай хөгжиж буй, уул уурхай, зам гүүр барилга угсралтын салбаруудад ашиглагдах эдийн засагт үр ашиг өндөр, бага зардлаар өндөр бүтээмжийг бий болгох хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шингээсэн Олон улсын стандартыг хангасан дугуй болон машин механизмуудыг цаг алдалгүй харилцагч нартаа нийлүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.
Weichai group
Вэйчай Холдинг Групп ХХК нь дизель хөдөлгүүрийн загвар зохион бүтээх, үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр мэргэшсэн Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж юм.
Тус компани нь хөдөлгүүр, тээврийн хэрэгсэл, цахилгаан дамжуулах хэрэгсэл, тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц, автомашины эд анги зэрэг дөрвөн өөр бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Хятадын Шаньдун мужийн Вэйфан хотод төвтэй Вейчай групп нь Хятад даяар болон хилийн чанадад 80 гаруй охин компанитай.
Тус групп нь арилжааны машин, барилгын машин, далайн эрчим хүч, хөдөө аж ахуйн машин, эрчим хүч үйлдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг санал болгодог. Охин компаниудынхаа ачаар тээврийн хэрэгсэл, автобус, тансаг дарвуулт онгоц, гидравлик бүтээгдэхүүнээр хангадаг. Дэлхий даяар 35 гаруй оффис, 245 албан ёсны үйлчилгээний газартай Weichai бүтээгдэхүүнүүд 110 орчим улсад худалдаалагддаг.
Maxam Брэнд
МАХАМ брэнд нь 1958 онд ХАА-ын дугуй үйлдвэрлэлээр, Герман улсын Люксембург хотод анх үүссэн. Дэлхий даяар зургаан үйлдвэртэй, 5 тивын 122 улсад дугуй нийлүүлж байна.
Евро стандартын шаардлага хангасан, Герман технологиор хийгдсэн дугуй. MAXAM брэнд нь OTR дугуй үйлдвэрлэл, нийлүүлэлтээрээ дэлхийд эхний 4-т ордог. MAXAM брэнд нэгж дугуйн өртөг, зардал бусад брэндүүдээс хамгийн бага байдаг.