HLKMN компани 2025 оны уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох Mining Week & MinePro 2025 үзэсгэлэнд амжилттай оролцож, салбарын тэргүүлэх техник, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцууллаа.

HLKMN-ийн оролцоо

HLKMN компани Mining Week & MinePro 2025 арга хэмжээний үеэр дараах бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсан:

  • MAXAM: Монгол орны цаг уур, ажлын онцлогт тохируулан бүтээгдсэн, олон улсын стандартад нийцсэн хүнд даацын дугуйг танилцууллаа. Үүнд: 14.00R25, 16.00R25, 27.00R49, 33.00R51 хэмжээтэй загварууд багтсан.
  • WEICHAI: Уул уурхайн зориулалттай шинэ үеийн хүнд даацын техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, тэдгээрийн найдвартай ажиллагаа болон бүтээмжийг дэмжих шийдлүүдийн талаар мэдээлэл өглөө.
  • HANGCHA: Уул уурхайн компаниудын техник томорч, дугуй солих ажил хүндрэх болсон тул HLKMN компани япон технологиор Хятадад үйлдвэрлэсэн Hangcha брэндийн “Дугуй Базагчтай Сэрээт Ачигч” бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шинээр танилцууллаа.

Харилцагчдын үнэлгээ

Арга хэмжээний үеэр манай бүтээгдэхүүн, үйлчилгээнд өндөр үнэлгээ өгч, газар дээр нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан харилцагчид байлаа. Мөн Weichai LOVOL болон MAXAM брэндийн шийдлүүдтэй хамтран ажиллах сонирхлоо олон компани илэрхийлэв.

Ирээдүйн зорилго

Mining Week & MinePro 2025-д оролцсоноор HLKMN компани:

Зах зээлээ өргөжүүлэх

Шинэ технологи, шийдлүүдийг нэвтрүүлэх

Монголын уул уурхайн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоо дахин баталгаажууллаа.